КОМПАНИЙН ТУХАЙ ХУУЛИЙГ ДАГАЖ МӨРДӨХ ЖУРМЫН ТУХАЙ

Бизнес, компани, хөрөнгө оруулалт · 5 зүйл · хүчин төгөлдөр · legalinfo.mn ↗

1 дугаар зүйл. 2011оны 10 дугаар сарын 06-ны өдөр баталсан Компанийн тухай /Шинэчилсэн найруулга/ хууль батлагдахаас өмнө улсын бүртгэлд бүртгэгдсэн компани дүрмээ мөн хуульд нийцүүлэн өөрчилж, компанийн дүрэмд оруулсан өөрчлөлтийг 2012 оны 7 дугаар сарын 01-ний өдрийн дотор улсын бүртгэлд бүртгүүлнэ.

2 дугаар зүйл. Компанийн тухай /Шинэчилсэн найруулга/ хууль хүчин төгөлдөр болсон өдрөөс компанийн дүрмийг мөн хуульд нийцүүлэн өөрчлөх хүртэлх хугацаанд компанийн дүрэм нь Компанийн тухай /Шинэчилсэн найруулга/ хуульд заасан хэм хэмжээнд харшлаагүй хэсгээрээ хүчин төгөлдөр байна.

3 дугаар зүйл. Компанийн тухай /Шинэчилсэн найруулга/ хуулийн хэм хэмжээнд өөрийн дүрмийг нийцүүлэн өөрчлөөгүй компанийн хувьцаа эзэмшигч нь компанийн дүрмийг мөн хуульд нийцүүлэн өөрчлөхийг шаардах, энэ тухай шийдвэр гаргуулахаар шүүхэд хандах эрхтэй.

4 дугаар зүйл. Компани нь Компанийн тухай /Шинэчилсэн найруулга/ хуульд нийцүүлэн дүрэмдээ оруулсан нэмэлт, өөрчлөлтийг, эсхүл компанийн дүрмийн шинэчилсэн найруулгыг бүртгүүлэхэд хураамж төлөхгүй.

5 дугаар зүйл. Энэ хуулийг Компанийн тухай /Шинэчилсэн найруулга/ хууль хүчин төгөлдөр болсон өдрөөс эхлэн дагаж мөрдөнө.

МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ДАРГА Д.ДЭМБЭРЭЛ

Энэ хуулийн талаар асуулт байна уу? Лавбоссоос асуугаарай — хариулт бүр уншсан зүйл рүү эшилдэг.