12 дугаар зүйл. Отрын болон тууврын малд бүртгэл хөтлөх
12.1.Мал бүхий иргэн засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэг нэгжээс өөр нэгжид түр хугацаагаар оторлох болон тууварлах, шилжин суурьших тохиолдолд тухайн малчин малдаа бүртгэл хөтөлнө.
12.2.Энэ хуулийн 12.1-д заасан бүртгэлд малын төрөл, тоо толгой, нас, хүйс, зүс, им тамга, оторлох нутаг, хугацаа, оторлох, тууварлах буюу шилжин суурьших засаг захиргааны нэгжийг заах бөгөөд уг бүртгэлийг тухайн сум, дүүргийн Засаг дарга батламжилна.