11 дугаар зүйл. Мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодисын хор хөнөөлөөс урьдчилан сэргийлэх сурталчилгаа
11.1.Мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодисын хор уршгийг олон нийтэд ойлгуулан таниулах талаар төрийн захиргааны төв болон орон нутгийн байгууллага, түүнчилэн эрүүл мэнд, хэвлэл мэдээлэл, соёл урлаг, шинжлэх ухаан, боловсролын байгууллага болон мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодисын хор хөнөөлөөс урьдчилан сэргийлэх чиглэлийн үйл ажиллагаа эрхэлдэг төрийн бус байгууллага сурталчилгаа явуулах үүрэгтэй.
11.2.Мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодисын хор хөнөөл, түүнээс урьдчилан сэргийлэх талаар ерөнхий боловсролын сургуулийн дунд, ахлах ангийн сургалтын хөтөлбөрт тусгайлан тусгана. /Энэ хэсгийг 2023 оны 07 дугаар сарын 07-ны өдрийн хуулиар хүчингүй болсонд тооцсон./
11.3.Мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодисыг хууль бусаар улсын хилээр нэвтрүүлсэн тохиолдолд хүлээлгэх хариуцлагын талаар Монгол Улсын хилээр нэвтрэх гаалийн мэдүүлэгт монгол, орос, хятад, англи хэл дээр хэвлэмэлээр бичсэн байна.
11.4. Мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодис, тэдгээрийн түүхий эд агуулсан сав, баглаа боодлын шошго дээр түүний хор аюултайг анхааруулсан тусгай санамж бичиг байна.
11.5. Мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодисын хор уршгийн талаар эрх бүхий байгууллагаас бэлтгэж, хянасан сурталчилгааны материалыг хэвлэл мэдээллийн хэрэгслээр өмчийн хэлбэр харгалзахгүй түгээх үүрэгтэй.