14 дугаар зүйл. Мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодисын хууль бус эргэлтэд хяналт тавих

МАНСУУРУУЛАХ ЭМ, СЭТГЭЦЭД НӨЛӨӨТ БОДИСЫН ЭРГЭЛТЭД ХЯНАЛТ ТАВИХ ТУХАЙ · хүчин төгөлдөр

14 дугаар зүйл. Мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодисын хууль бус эргэлтэд хяналт тавих

14.1.Эм, эмнэлгийн хэрэгслийн асуудал хариуцсан төрийн захиргааны байгууллага, хяналт шалгалт хэрэгжүүлэх эрх бүхий байгууллага мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодисын бүртгэл, хуваарилалт, үйлдвэрлэл, зарцуулалт, хадгалалт, худалдаа, хэрэглээ хуульд заасан журамд нийцэж байгаа эсэхэд хяналт тавьж, илэрсэн зөрчлийг арилгуулах арга хэмжээ авна. /Энэ хэсэгт 2022 оны 11 дүгээр сарын 11-ний өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан./ /Энэ хэсэгт 2022 оны 11 дүгээр сарын 11-ний өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан./ /Энэ хэсэгт 2024 оны 06 дугаар сарын 05-ны өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан./

/Энэ хэсгийг 2011 оны 05 дугаар сарын 26-ны өдрийн хуулиар өөрчлөн найруулсан/

14.2.Байгаль орчны асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллага мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодисын түүхий эдийн олборлолтод хяналт тавина.

/Энэ хэсгийг 2011 оны 5 дугаар сарын 26-ны өдрийн хуулиар хүчингүй болсонд тооцсон/

14.3.Байгаль орчны асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодисын түүхий эдийн олборлолт, ургамлын тархацад хяналт тавина. /Энэ хэсгийг 2022 оны 11 дүгээр сарын 11-ний өдрийн хуулиар нэмсэн./

14.4.Гаалийн болон хил хяналтын байгууллага мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодис, тэдгээрийн түүхий эдийг Монгол Улсын хилээр хууль бусаар нэвтрүүлэх явдлыг таслан зогсоох үүрэгтэй. /Энэ хэсгийн дугаарт 2022 оны 11 дүгээр сарын 11-ний өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан./

14.5.Цагдаа, тагнуул, хил хяналтын болон холбогдох бусад байгууллага хууль тогтоомжид заасан эрх хэмжээний хүрээнд мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодис, тэдгээрийн түүхий эдийн хууль бус эргэлтийг таслан зогсоох, энэ төрлийн зөрчил, гэмт хэргийг илрүүлэх, урьдчилан сэргийлэх арга хэмжээ авна. /Энэ хэсгийн дугаарт 2022 оны 11 дүгээр сарын 11-ний өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан./

14.6.Энэ хуулийн 14.1-14.5-т заасан байгууллагын авч хэрэгжүүлэх урьдчилан сэргийлэх үйл ажиллагааг уялдуулан зохицуулах, мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодисын зохисгүй хэрэглээг бууруулах, эргэлтэд хяналт тавих, эрх зүйн орчныг бүрдүүлэх, олон улсын харилцааг хөгжүүлэх чиг үүрэгтэй Үндэсний хороо ажиллах бөгөөд уул Үндэсний хороо орон тооны ажлын албатай байна. /Энэ хэсгийн дугаарт 2022 оны 11 дүгээр сарын 11-ний өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан./ /Энэ хэсэгт 2022 оны 11 дүгээр сарын 11-ний өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан./

/Энэ хэсгийг 2011 оны 5 дугаар сарын 26-ны өдрийн хуулиар өөрчлөн найруулсан/

14.7.Энэ хуулийн 14.6-д заасан Үндэсний хорооны бүрэлдэхүүн, ажиллах журмыг Засгийн газар тогтооно. /Энэ хэсэгт 2022 оны 11 дүгээр сарын 11-ний өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан./ /Энэ хэсгийн дугаарт 2022 оны 11 дүгээр сарын 11-ний өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан./

/Энэ хэсгийг 2011 оны 5 дугаар сарын 26-ны өдрийн хуулиар өөрчлөн найруулсан/

Албан эх сурвалж: legalinfo.mn ↗

Энэ зүйл таны нөхцөлд хэрхэн хамаарахыг мэдмээр байна уу? Лавбоссоос асуугаарай.