8 дугаар зүйл. Мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодис үйлдвэрлэх, худалдах тусгай зөвшөөрөл олгох

МАНСУУРУУЛАХ ЭМ, СЭТГЭЦЭД НӨЛӨӨТ БОДИСЫН ЭРГЭЛТЭД ХЯНАЛТ ТАВИХ ТУХАЙ · хүчин төгөлдөр

8 дугаар зүйл. Мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодис үйлдвэрлэх, худалдах тусгай зөвшөөрөл олгох

8.1.Монгол Улсын нутаг дэвсгэрт мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодисыг энэ хуулийн 4.1, 4.2-т зааснаас бусад зориулалтаар үйлдвэрлэх, худалдах, ашиглах, хэрэглэхийг хориглоно.

8.2.Мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт эм үйлдвэрлэх-экспортлох, мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт эм импортлох-ханган нийлүүлэх тусгай зөвшөөрлийг эм, эмнэлгийн хэрэгслийн асуудал хариуцсан төрийн захиргааны байгууллага, мансууруулах эм худалдах тусгай зөвшөөрлийг тухайн аймаг, нийслэлийн эрүүл мэндийн газар тус тус олгоно. /Энэ хэсгийг 2024 оны 06 дугаар сарын 05-ны өдрийн хуулиар өөрчлөн найруулсан./

8.3.Энэ хуулийн 4.1-д заасан зорилгоор мансууруулах болон сэтгэцэд нөлөөт эмийг гарган авахад ашигладаг химийн бодисыг ашиглах, импортлох тусгай зөвшөөрлийг Зөвшөөрлийн тухай хуулийн 8.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.14-т заасны дагуу олгоно. /Энэ хэсэгт 2022 оны 6 дугаар сарын 17-ны өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан./

8.4.Энэ хуулийн 8.2-т заасан тусгай зөвшөөрөл авахыг хүссэн байгууллага, аж ахуйн нэгж нь мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодисыг хадгалах шаардлага, тусгай нөхцөлийг хангасан агуулахтай байх бөгөөд уг агуулахын талаар эм, эмнэлгийн хэрэгслийн асуудал хариуцсан төрийн захиргааны байгууллага дүгнэлт гаргана. /Энэ хэсэгт 2022 оны 11 дүгээр сарын 11-ний өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан./ /Энэ хэсэгт 2024 оны 06 дугаар сарын 05-ны өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан./

8.5.Мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодис, тэдгээрийн түүхий эд бэлтгэх, үйлдвэрлэх, худалдах тусгай зөвшөөрлийг гурван жилийн хугацаатай олгоно.

8.6.Тусгай зөвшөөрөл олгох, түүнийг түдгэлзүүлэх, хүчингүй болгохтой холбогдсон энэ хуульд зааснаас бусад харилцааг Зөвшөөрлийн тухай, Эрүүл мэндийн тухай, Эм, эмнэлгийн хэрэгслийн тухай хуулиар тус тус зохицуулна. /Энэ хэсэгт 2022 оны 6 дугаар сарын 17-ны өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан./ /Энэ хэсэгт 2024 оны 06 дугаар сарын 05-ны өдрийн хуулиар нэмэлт оруулсан./

/Дээрх 8 дугаар зүйлийг 2011 оны 05 дугаар сарын 26-ны өдрийн хуулиар өөрчлөн найруулсан/

Албан эх сурвалж: legalinfo.mn ↗

Энэ зүйл таны нөхцөлд хэрхэн хамаарахыг мэдмээр байна уу? Лавбоссоос асуугаарай.