МОНГОЛ УЛСЫГ ХӨГЖҮҮЛЭХ САНГААС ХӨРӨНГӨ ЗАРЦУУЛАХ ТУХАЙ
Монгол Улсын хууль · 3 зүйл · хүчин төгөлдөр
- 1 дугаар зүйл2007 оны жилийн эцсийн мал тооллогын дүнг үндэслэн ямааны тоогоор тооцож нэг килограмм ноолуур тутамд 5000 төгрөгийг малчид болон мал бүхий иргэнд нэг удаа олгоно.
- 2 дугаар зүйлЭнэ хуулийн 1 дүгээр зүйлд заасан нэг удаагийн арга хэмжээнд шаардагдах 30.5 тэрбум /гучин тэрбум таван зуун сая/ төгрөгийг Монгол Улсыг хөгжүүлэх сангийн тухай хуулийн 6.1.3-т заасны дагуу тус сангаас санхүүжүүлнэ.
- 3 дугаар зүйлЭнэ хуулийг Монгол Улсыг хөгжүүлэх сангийн 2008 оны төсвийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хууль батлагдсан өдрөөс эхлэн 2008 оны 12 дугаар сарын 30-ны өдөр хүртэл дагаж мөрдөнө.
Энэ хуулийн талаар асуулт байна уу? Лавбоссоос асуугаарай — хариулт бүр уншсан зүйл рүү эшилдэг.