МОНГОЛ УЛСЫГ ХӨГЖҮҮЛЭХ САНГИЙН 2009 ОНЫ ТӨСВИЙН ТУХАЙ
Монгол Улсын хууль · 8 зүйл · хүчин төгөлдөр
- 1 дугаар зүйлХуулийн зорилт
- 2 дугаар зүйлМонгол Улсыг хөгжүүлэх сангийн 2009 оны төсвийн тухай хууль тогтоомж
- 3 дугаар зүйлМонгол Улсыг хөгжүүлэх санд 2009 оны төсвийн жилд төвлөрүүлэх төсвийн орлогын доод хэмжээг 132,923.4 сая төгрөгөөр баталсугай.
- 4 дугаар зүйл2009 оны төсвийн жилд Монгол Улсыг хөгжүүлэх сангийн хөрөнгөөр санхүүжүүлэх хөрөнгө оруулалтын зардлын хэмжээг 179,501.1 сая төгрөгөөр, хүүхэд, гэр бүлд олгох зардлын хэмжээг 104,600.0 сая төгрөгөөр, авто зам, барилга, эрчим хүчний салбарт 2008 онд хийгдсэн хөрөнгө оруулалтын төсөл, арга хэмжээний үнийн өсөлтөөр нэмэгдсэн зардлын хэмжээг 12,866.8 сая төгрөгөөр тус тус баталсугай.
- 5 дугаар зүйлМонгол Улсыг хөгжүүлэх сангийн хөрөнгөөр санхүүжүүлэх хөрөнгө оруулалтын төсөл, арга хэмжээ, барилга байгууламжийн жагсаалт"-ыг 1 дүгээр хавсралтаар, Монгол Улсыг хөгжүүлэх сангийн 2009 оны хөрөнгө оруулалтын төлөвлөгөөнөөс хойшлуулах төсөл, арга хэмжээ, барилга байгууламжийн жагсаалт"-ыг 2 дугаар хавсралтаар, "Авто зам, барилга, эрчим хүчний салбарт 2008 онд хийгдсэн хөрөнгө оруулалтын төсөл, арга хэмжээний үнийн өсөлтөөр нэмэгдсэн зардлын жагсаалт"-ыг 3 дугаар хавсралтаар тус тус баталсугай.
- 6 дугаар зүйлМонгол Улсыг хөгжүүлэх сангийн давагдашгүй хүчин зүйлийн улмаас үүссэн төсвийн орлогын дутагдлыг нөхөх эх үүсвэрээс Монгол Улсын 2009 оны төсвийн алдагдлыг санхүүжүүлэх эх үүсвэрт 219,600.0 сая төгрөгийг зарцуулахаар баталсугай.
- 7 дугаар зүйлМонгол Улсыг хөгжүүлэх сангийн хөрөнгөөр бий болсон газрын тосны болон хүнсний улаан буудайн нөөцийн хадгалалтын хөлсийг 3,298.1 сая төгрөгөөр баталсугай.
- 8 дугаар зүйлЭнэ хуулийг 2009 оны 1 дүгээр сарын 01-ний өдрөөс эхлэн дагаж мөрдөнө.
Энэ хуулийн талаар асуулт байна уу? Лавбоссоос асуугаарай — хариулт бүр уншсан зүйл рүү эшилдэг.