10 дугаар зүйл.
2007 оны төсвийн жилд "Монгол Улсыг хөгжүүлэх сан"-гийн хөрөнгөөр санхүүжүүлэх хөрөнгө оруулалт, их засварын зардлын хэмжээг 186,350,800.0 мянган төгрөгөөр, хүүхэд бүрт жилд 100.0 мянган төгрөг олгоход зарцуулах зардлын хэмжээг 104,600,000.0 мянган төгрөгөөр, ерөнхий боловсролын сургуулийн сурагчдын "Үдийн цай хөтөлбөр"-ийг хэрэгжүүлэхэд зарцуулах зардлын хэмжээг 12,672,831.6 мянган төгрөгөөр тус тус баталсугай.
/Энэ зүйлд 2007 оны 08 дугаар сарын 10-ны өдрийн хуулиар өөрчлөлт орсон/