МОНГОЛ УЛСЫН 2011 ОНЫ ТӨСВИЙН ТУХАЙ
Монгол Улсын хууль · 12 зүйл · хүчин төгөлдөр
- 1 дугаар зүйлХуулийн зорилт
- 2 дугаар зүйлМонгол Улсын 2011 оны төсвийн тухай хууль тогтоомж
- 3 дугаар зүйлМонгол Улсын төсөвт 2011 оны төсвийн жилд төвлөрүүлэх төсвийн тэнцвэржүүлсэн орлогын хэмжээг 3,080,005.4 сая төгрөгөөр баталсугай.
- 4 дугаар зүйлМонгол Улсын төсвөөс 2011 оны төсвийн жилд зарцуулах төсвийн зарлагын /тэнцвэржүүлсэн орлогод нийцүүлсэн/ хэмжээг 3,609,784.5 сая төгрөгөөр баталсугай.
- 5 дугаар зүйлМонгол Улсын төсөвт 2011 оны төсвийн жилд төсвийн ерөнхийлөн захирагч, түүний харьяа байгууллага, бусад байгууллагын төвлөрүүлэх орлогын дүнг дор дурдсанаар баталсугай:
- 6 дугаар зүйлМонгол Улсын төсвөөс 2011 оны төсвийн жилд төсвийн ерөнхийлөн захирагч нарт олгогдсон төсөв зарцуулах эрхийг дор дурдсанаар баталсугай:
- 7 дугаар зүйлМонгол Улсын төсвөөс 2011 оны төсвийн жилд улсын төсвийн хөрөнгөөр санхүүжүүлэх хөрөнгө оруулалт, тоног төхөөрөмж, их засварын зардлын хэмжээг 933,164.3 сая төгрөгөөр, гадаад төслийн зээлээр санхүүжих хөрөнгө оруулалтын хэмжээг 93,103.3 сая төгрөгөөр тус тус баталсугай.
- 8 дугаар зүйлТөсвийн тогтвортой байдлын тухай хуулийн 16 дугаар зүйлд заасны дагуу 2011 оны улсын төсвийн Тогтворжуулалтын санд хуримтлуулах хөрөнгийн хэмжээг 218,977.1 сая төгрөгөөр баталсугай.
- 9 дугаар зүйлМонгол Улсын төсвөөс 2011 оны төсвийн жилд орон нутгийн төсөвт олгох санхүүгийн дэмжлэгийн хэмжээг дор дурдсанаар баталсугай:
- 10 дугаар зүйл2011 оны төсвийн жилд орон нутгийн төсвөөс улсын төсөвт татан төвлөрүүлэх орлогын хэмжээг дор дурдсанаар баталсугай:
- 11 дугаар зүйл"Монгол Улсын төсвийн хөрөнгөөр 2011 онд санхүүжүүлэх хөрөнгө оруулалтын төсөл, арга хэмжээ, барилга байгууламжийн жагсаалт"-ыг хавсралтаар баталсугай.
- 12 дугаар зүйлЭнэ хуулийг 2011 оны 1 дүгээр сарын 1-ний өдрөөс эхлэн дагаж мөрдөнө.
Энэ хуулийн талаар асуулт байна уу? Лавбоссоос асуугаарай — хариулт бүр уншсан зүйл рүү эшилдэг.