10 дугаар зүйл. Ерөнхийлөгчийн зарлиг, захирамжийг нийтлэх
1.Ерөнхийлөгчийн зарлиг, захирамжийг Ерөнхийлөгчийн Тамгын газрын даргын зөвшөөрснөөр төрийн төв хэвлэлд албан ёсоор нийтлэхээс гадна хэвлэл, мэдээллийн бусад хэрэгслээр нийтэд мэдээлнэ.
2.Ерөнхийлөгчийн зарлиг, захирамжийг төв, орон нутгийн сонин хэвлэлд нийтлэхдээ төрийн төв хэвлэлд нийтлэгдсэн албан ёсны эхийг баримтална.