4 дугаар зүйл. Засгийн газрыг эмхлэн байгуулах үндэслэл, журам
/Энэ зүйлийг 2020 оны 05 дугаар сарын 13-ны өдрийн хуулиар өөрчлөн найруулсан./
/Энэ хэсэгт 2024 оны 05 дугаар сарын 16-ны өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан
2.Ерөнхий сайдыг огцруулах, шинээр томилох, чөлөөлөх болон Ерөнхий сайдад итгэл хүлээлгэх тухай асуудлыг Үндсэн хуулийн Хорин тавдугаар зүйлийн 1 дэх хэсгийн 6 дахь заалт, Дөчин гуравдугаар зүйл, Дөчин дөрөвдүгээр зүйл, Монгол Улсын Их Хурлын тухай хуулийн 16 дугаар зүйл, Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн Арван хоёрдугаар бүлэгт заасан үндэслэл, журмын дагуу Улсын Их Хурал шийдвэрлэнэ. /Энэ хэсэгт 2024 оны 05 дугаар сарын 16-ны өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан./