6 дугаар зүйл. Гадаад хувийн хэргээр зорчих, цагаачлахад зөвшөөрөл олгох
1.Гадаадад хувийн хэргээр зорчих, цагаачлах иргэн тухайн улсын виз авахыг өөрөө хариуцна.
2.Визгүй зорчих гэрээ нөхцөл бүхий улсад Монгол Улсын иргэн өөрийн хүсэлтээр чөлөөтэй зорчиж болно.
3.Монгол Улсын иргэний гадаадад зорчих тухай бичгээр гаргасан хүсэлт, хүчин төгөлдөр иргэний үнэмлэхийг үндэслэн энгийн гадаад паспорт олгоно.
/Энэ хэсгийг 1997 оны 10 дугаар сарын 23-ны өдрийн хуулиар өөрчлөн найруулсан/
4./Энэ хэсгийг 1997 оны 10 дугаар сарын 23-ны өдрийн хуулиар хүчингүй болсонд тооцсон/
5.Гадаадад цагаачлах иргэн гадаадын иргэн, харьяатын асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллагад дараахь баримт бичиг гаргаж өгнө:
/Энэ хэсэгт 2000 оны 12 дугаар сарын 7-ны өдрийн хууль, 2008 оны 12 дугаар сарын 19-ний өдрийн хууль, 2016 оны 7 дугаар сарын 21-ний өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан/
1/цагаачлах хүсэлт;
/Энэ заалтад 2000 оны 12 дугаар сарын 7-ны өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан/
2/ажиллаж байсан аж ахуйн нэгж, байгууллагатай хөдөлмөрийн гэрээгээ дуусгавар болгосон болон өмчийн өр авлагагүй болохыг нотолсон тодорхойлолт;
3/хөдөлмөр эрхлээгүй бол оршин суугаа нутгийн захиргааны байгууллагын тодорхойлолт.
/Энэ хэсэгт 1997 оны 10 дугаар сарын 23-ны өдрийн хууль, 1999 оны 10 дугаар сарын 14-ний өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан/
4/Тухайн орны цагаачлалын асуудал эрхэлсэн байгууллагын зөвшөөрөл.
/Энэ заалтыг 2000 оны 12 дугаар сарын 7-ны өдрийн хуулиар нэмсэн/
6.Гадаадад цагаачлах иргэн шаардлагатай тохиолдолд энэ зүйлийн 5 дахь хэсэгт зааснаас гадна дараахь баримт бичгийн аль нэгийг гадаадын иргэн, харьяатын асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллагад бүрдүүлж өгнө:
/Энэ хэсэгт 2000 оны 12 дугаар сарын 7-ны өдрийн хууль, 2008 оны 12 дугаар сарын 19-ний өдрийн хууль, 2016 оны 7 дугаар сарын 21-ний өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан/
1/гадаадын байгууллагатай хөдөлмөр эрхлэлтийн асуудлаар байгуулсан гэрээ;
2/гэр бүл нь гадаадын иргэн бол энэ тухай баримт бичгийн хуулбар /баримт бичгийг хүлээн авч байгаа эрх бүхий этгээд хуулбарыг эх хувьтай нь тулгаж, хуулбар үнэн зөв болох тухай тэмдэглэгээг үнэ төлбөргүй хийнэ/, хэрэв шуудангаар ирүүлсэн бол нотариатчаар гэрчлүүлсэн хуулбар;
/Энэ заалтыг 2011 оны 2 дугаар сарын 10-ны өдрийн хуулиар өөрчлөн найруулсан/
3/гадаадад байнга оршин суудаг төрөл саднаас нь ирүүлсэн гэрчлэн нотлогдсон урилга.
/Энэ хэсэгт 1997 оны 10 дугаар сарын 23-ны өдрийн хууль, 1999 оны 10 дугаар сарын 14-ний өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан/
7.Улсын бүртгэлийн байгууллага иргэний энгийн гадаад паспорт авах хүсэлтийг Иргэний улсын бүртгэлийн тухай хуулийн 17 дугаар зүйлд заасны дагуу, гадаадын иргэн, харьяатын асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллага цагаачлах хүсэлтийг 30 хоногийн дотор тус тус шийдвэрлэнэ.
/Энэ хэсэгт 1997 оны 10 дугаар сарын 23-ны өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан/
/Энэ хэсэгт 1999 оны 10 дугаар сарын 14-ний өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан/
/Энэ хэсэгт 2000 оны 12 дугаар сарын 7-ны өдрийн хуулиар нэмэлт орсон/
/Энэ хэсгийг 2008 оны 12 дугаар сарын 19-ний өдрийн хуулиар өөрчлөн найруулсан/
/Энэ хэсэгт 2016 оны 07 дугаар сарын 21-ний өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан/
/Энэ хэсггийг 2018 оны 6 дугаар сарын 21-ний өдрийн хуулиар өөрчлөн найруулсан./
8.Энэ хуулийн 5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан үндэслэлээр иргэний гадаадад хувийн хэргээр зорчих эрхийг түдгэлзүүлсэн тохиолдолд улсын бүртгэлийн байгууллага, цагаачлах эрхийг түдгэлзүүлсэн тохиолдолд гадаадын иргэн, харьяатын асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгуууллага үндэслэл бүхий хариуг бичгээр өгнө.
/Энэ хэсэгт 1999 оны 10 дугаар сарын 14-ний өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан/
/Энэ хэсгийг 2000 оны 12 дугаар сарын 7-ны өдрийн хуулиар өөрчлөн найруулсан/
/Энэ хэсгийг 2008 оны 12 дугаар сарын 19-ний өдрийн хуулиар өөрчлөн найруулсан/
/Энэ хэсэгт 2016 оны 07 дугаар сарын 21-ний өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан/
/Энэ хэсэгт 2018 оны 6 дугаар сарын 21-ний өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан./
9.Иргэд гадаадад хувийн хэргээр зорчих, цагаачлахтай холбогдсон гомдлоо шүүхэд гаргана.
10.Гадаадын иргэн, харьяатын асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллага гадаадад цагаачлан гарсан Монгол улсын иргэдийн тоо бүртгэлийг нэгтгэн хөтөлнө.
/Энэ хэсэгт 2000 оны 12 дугаар сарын 7-ны өдрийн хууль, 2008 оны 12 дугаар сарын 19-ний өдрийн хууль, 2016 оны 7 дугаар сарын 21-ний өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан/