9 дугаар зүйл. Гадаадад хувийн хэргээр зорчих, цагаачлах Монгол Улсын иргэний эрх үүрэг

МОНГОЛ УЛСЫН ИРГЭН ГАДААДАД ХУВИЙН ХЭРГЭЭР ЗОРЧИХ, ЦАГААЧЛАХ ТУХАЙ · хүчин төгөлдөр

9 дугаар зүйл. Гадаадад хувийн хэргээр зорчих, цагаачлах Монгол Улсын иргэний эрх үүрэг

1.Монгол Улсын иргэн гадаадад байхдаа төрийнхөө ивээлд байж, зөрчигдсөн хууль ёсны эрх, ашиг сонирхлоо хуулийн дагуу хамгаалуулах эрхтэй.

2.Монгол Улсын иргэн гадаадад цагаачлахдаа өөрт нь болон хамт цагаачлах гэр бүлийн гишүүдэд оногдох өмч, гадаад валютыг хууль тогтоомжийн дагуу авч гарах эрхтэй.

3.Гадаадад удаан хугацаагаар /6 сараас дээш/ болон цагаачлан суугаа иргэдийн өмчлөлийн болон өвлөх эрхтэй холбогдсон асуудлыг Монгол Улсын хууль тогтоомжид заасны дагуу шийдвэрлэнэ.

4.Монгол Улсын иргэн гадаадад хувийн хэргээр зорчих, цагаачлахтай холбогдсон аливаа зардлыг өөрөө хариуцах үүрэгтэй.

5.Гадаадад удаан хугацаагаар болон цагаачлан суугаа Монгол Улсын иргэн тус улсын дипломат төлөөлөгчийн болон консулын газарт хаягийн бүртгэл хийлгэж байх үүрэгтэй.

Гадаадад хувийн хэргээр түр хугацаагаар зорчиж яваа Монгол Улсын иргэн өөрөө хүсвэл дипломат төлөөлөгчийн болон консулын газарт бүртгэл хийлгэж болно.

Албан эх сурвалж: legalinfo.mn ↗

Энэ зүйл таны нөхцөлд хэрхэн хамаарахыг мэдмээр байна уу? Лавбоссоос асуугаарай.