19 дугаар зүйл. Газар өмчлөн авах иргэний эрх, үүрэг

МОНГОЛ УЛСЫН ИРГЭНД ГАЗАР ӨМЧЛҮҮЛЭХ ТУХАЙ · хүчин төгөлдөр

19 дугаар зүйл. Газар өмчлөн авах иргэний эрх, үүрэг

19.1.Газар өмчлөн авах эрх бүхий иргэн дараахь эрхтэй:

19.1.1.энэ хуульд иргэдэд өмчлүүлж болохоор заасан газраас өмчилж авах тухай өргөдлийг сум, дүүргийн Засаг даргад гаргах;

19.1.2.энэ хуулийн 4.1.1-д заасан зориулалтаар газрыг нэг удаа үнэгүй өмчилж авах;

19.1.3.энэ хуулийн 5.1.5.2-т заасан газрыг тэргүүн ээлжинд үнэгүй өмчилж авах;

19.1.4.Газрын тухай хуулийн дагуу газар эзэмшээгүй иргэний энэ хуулийн 4.1.1-д заасан зориулалтаар өмчилж авахыг хүссэн газар нь энэ хуулийн 5.1.2-т заасан иргэдэд өмчлүүлэх газарт хамаарагдаж байгаа бөгөөд уг газарт бусдын эзэмших, ашиглах эрх үүсээгүй тохиолдолд сум, дүүргийн Засаг даргад хүсэлт гаргасан дарааллын дагуу үнэгүй өмчилж авах;

19.1.5.энэ хуулийн 5.1.6.1-д заасан газрыг үнээр нь худалдан авах;

19.1.6.энэ хуулийн 5.1.8.1-д заасан газрыг давуу эрхээр үнээр нь худалдан авах;

19.1.7.энэ хуулийн 5.1.6.2, 5.1.8.2-т заасан газрыг дуудлага худалдаагаар өмчилж авах.

19.2.Газар өмчилж авах эрх бүхий иргэн дараахь үүрэгтэй:

19.2.1.Кадастрын зураглалын ба газрын кадастрын тухай хуульд заасны дагуу газрын улсын бүртгэлийн кадастрын зураг хийлгүүлэх;

19.2.2.өмчлөлийн газрынхаа заагийг газар дээр тэмдэгжүүлүүлэх;

19.2.3.өмчилж авах газартаа газрын төлөв байдал, чанарын улсын хянан баталгаа хийлгүүлэх;

19.2.4.газар өмчилж авахтай холбогдсон энэ хуулийн 20 дугаар зүйлд заасан баримт бичгийг үнэн зөв бүрдүүлэх.

Албан эх сурвалж: legalinfo.mn ↗

Энэ зүйл таны нөхцөлд хэрхэн хамаарахыг мэдмээр байна уу? Лавбоссоос асуугаарай.