4 дугаар зүйл. Монгол Улсын иргэнд газар өмчлүүлэх тухай хуулийн 19 дүгээр зүйлийн 19.1.2-т заасны дагуу 2008 оны 5 дугаар сарын 1-ний өдрөөс өмнө өмчлүүлсэн газрыг тухайн гэр бүлийн аль нэг гишүүнд өмчлүүлж, бусад гишүүдэд газрыг хууль тогтоомжид заасны дагуу нэг удаа үнэгүй өмчлүүлнэ.
/Энэ зүйлийг 2008 оны 5 дугаар сарын 22-ны өдрийн хуулиар нэмсэн/