3 дугаар зүйл. Төрийн ордон, түүний нутаг дэвсгэр
3.1.Монгол Улсын төрийн эрх барих дээд байгууллага болон төрийн тэргүүн, гүйцэтгэх дээд байгууллага байнга байрлаж, үйл ажиллагаагаа явуулж байгаа барилгыг Төрийн ордон гэнэ. Эдгээр байгууллагуудын түр байрлаж байгаа барилгыг Төрийн ордонтой адилд үзнэ.
3.2.Төрийн ордны нутаг дэвсгэрийн хэмжээ, заагийг Монгол Улсын Их Хурал тогтооно.