24 дугаар зүйл. Яамны гадаад харилцаа

МОНГОЛ УЛСЫН ЯАМНЫ ЭРХ ЗYЙН БАЙДЛЫН ТУХАЙ · хүчин төгөлдөр

24 дугаар зүйл. Яамны гадаад харилцаа

24.1.Яам нь өөрийн бүрэн эрхэд хамаарах асуудлаар гадаад улсын ижил төрлийн яам, бусад байгууллага, олон улсын байгууллагатай харилцаа тогтоож хамтран ажиллана.

24.2. Төрийн нарийн бичгийн даргын гадаад улсын ижил төрлийн яам, бусад байгууллага, олон улсын байгууллагад туршлага судлах, мэргэжлийн сургалт, хурал, зөвлөлгөөнд оролцох /цаашид "албан томилолт" гэх/ асуудлыг сайд шийдвэрлэнэ.

24.3.Яамны зохион байгуулалтын бүтцийн нэгжийн дарга болон ажилтны албан томилолтын асуудлыг Төрийн нарийн бичгийн дарга шийдвэрлэнэ.

24.4.Гадаад улсын болон олон улсын байгууллагаас мэргэжилтэн, зочин, төлөөлөгч урих асуудлыг сайд шийдвэрлэнэ.

Албан эх сурвалж: legalinfo.mn ↗

Энэ зүйл таны нөхцөлд хэрхэн хамаарахыг мэдмээр байна уу? Лавбоссоос асуугаарай.