3 дугаар зүйл. Яам, түүний чиг үүрэг

МОНГОЛ УЛСЫН ЯАМНЫ ЭРХ ЗYЙН БАЙДЛЫН ТУХАЙ · хүчин төгөлдөр

3 дугаар зүйл. Яам, түүний чиг үүрэг

3.1.Яам нь Засгийн газрын үйл ажиллагааны зохих хүрээ, тодорхой чиг үүргийг дагнан эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага мөн.

3.2.Засгийн газрын бүтцэд ерөнхий чиг үүргийн болон чиглэлийн яам ажиллана.

3.3.Яам нь Засгийн газрын гишүүн-Монгол Улсын сайдад эрхлэх асуудлынхаа хүрээнд стратегийн төлөвлөлт, бодлогын удирдамжаар хангах, хэрэгжилтийг нь зохицуулах, хяналт шинжилгээ хийх, үнэлгээ өгөхөд нь мэргэжил, арга зүй, эрх зүй, техник, зохион байгуулалтын үйлчилгээ үзүүлэх чиг үүргийг хэрэгжүүлнэ.

3.4.Ерөнхий чиг үүргийн яам нь Засгийн газрын үйл ажиллагааны нийт салбарын нийтлэг, чиглэлийн яам нь Засгийн газрын үйл ажиллагааны тодорхой салбарын асуудлаар энэ хуулийн 3.3.-т заасан чиг үүргийг тус тус хэрэгжүүлнэ.

3.5.Яамыг гадаад, дотоодод Монгол Улсын сайд, хуульд өөрөөр заагаагүй бол түүний даалгаснаар болон өөрийн эрх хэмжээний асуудлаар Төрийн нарийн бичгийн дарга төлөөлнө.

Албан эх сурвалж: legalinfo.mn ↗

Энэ зүйл таны нөхцөлд хэрхэн хамаарахыг мэдмээр байна уу? Лавбоссоос асуугаарай.