23 дугаар зүйл. Цэцийн үйл ажиллагааг саатуулсан этгээдэд хүлээлгэх хариуцлага
1. Хуралдааны дэг журмыг зөрчиж урьдчилан сануулга авсан этгээд дахин зөрчил гаргавал хуралдаан даргалагчийн шийдвэрээр түүнийг танхимаас гаргаж болно.
2. Маргааныг шалгах, хуралдаанаар хэлэлцэх үед Цэцэд санаатайгаар худал мэдүүлэг өгсөн, буруу дүгнэлт, тодорхойлолт, баримт бичиг гаргасан этгээдэд эрүүгийн хариуцлага хүлээлгэхээргүй байвал шүүх иргэнийг 1000-25000, албан тушаалтныг 3000-30000, аж ахуйн нэгж, байгууллагыг 50000-75000 төгрөгөөр торгоно.
/Энэ хэсэгт 1995 оны 4 дүгээр сарын 17-ны өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан/
З. Цэцийн хууль ёсны үйл ажиллагааг саатуулах, дарамт үзүүлэх зорилгоор гүтгэсэн, доромжилсон этгээдэд эрүүгийн хариуцлага хүлээлгэхээргүй байвал шүүх түүнийг 5000-50000 төгрөгөөр торгоно.
/Энэ хэсэгт 1995 оны 4 дүгээр сарын 17-ны өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан/
/Энэ зүйлийг 2015 оны 12 дугаар сарын 04-ний өдрийн хуулиар хүчингүй болсонд тооцсон/
МОНГОЛ УЛСЫН БАГА ХУРЛЫН ДАРГА Р. ГОНЧИГДОРЖ
МОНГОЛ УЛСЫН БАГА ХУРЛЫН НАРИЙН БИЧГИЙН ДАРГА Б. ЧИМИД