МЯНГАНЫ ЗАМ ТӨСЛИЙГ ХЭРЭГЖҮҮЛЭХТЭЙ ХОЛБОГДУУЛАН НЭМЭГДСЭН ӨРТГИЙН АЛБАН ТАТВАРААС ЧӨЛӨӨЛӨХ ТУХАЙ
Татвар, төсөв, санхүү · 2 зүйл · хүчин төгөлдөр · legalinfo.mn ↗
1 дугаар зүйл. "Мянганы зам" төслийн хүрээнд авто замын салбарын текникийн шинэчлэл хийх зориулалтаар импортлох автогрейдер, замын индүү, бульдозер, ачигч, эксковатор, автосамосвал, асфальт дэвсэгч, чулуу бутлуур, асфальт завод, усны машин, битум зөөгч зэрэг зам барилгын тохнологийн машин, механизмыг нэмэгдсэн өртгийн албан татвараас чөлөөлсүгэй.
2 дугаар зүйл. Энэ хуулийн 1 дүгээр зүйлд заасан, улсын хилээр нэвтрүүлэх машин, тоног төхөөрөмжийн зориулалт, тоо хэмжээний жагсаалтыг Бараа тодорхойлох, кодлох уялдуулсан системийн ангиллаар Засгийн газар батална.
МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ДЭД ДАРГА Ж.БЯМБАДОРЖ
Энэ хуулийн талаар асуулт байна уу? Лавбоссоос асуугаарай — хариулт бүр уншсан зүйл рүү эшилдэг.