Харин уг иргэн зохих албан тушаалд сонгогдсон буюу томилогдсон өдрөөс хойш 7 хоногийн дотор намын гишүүнээс түдгэлзсэнээ албан ёсоор мэдэгдэнэ.
2 дугаар зүйл. Энэ хуулийн 1 дүгээр зүйлд заасан албан тушаалд ажиллахаар нэр дэвшсэн буюу хүсэлтээ илэрхийлсэн иргэн улс төрийн аль нэг намын гишүүн бол уг албан тушаалд сонгогдсон буюу томилогдсон нөхцөлд намын гишүүнээс түдгэлзэх, эсэхээ зохих шийдвэр гарахын өмнө илэрхийлсэн байвал зохино.
НАМЫН ГИШҮҮНЭЭС ТҮДГЭЛЗВЭЛ ЗОХИХ АЛБАН ТУШААЛЫН ТУХАЙ · хүчин төгөлдөр
Албан эх сурвалж: legalinfo.mn ↗
Энэ зүйл таны нөхцөлд хэрхэн хамаарахыг мэдмээр байна уу? Лавбоссоос асуугаарай.