4 дугаар зүйл. Үл хөдлөх эд хөрөнгийн албан татвар төлөгч
4.1. Монгол Улсын нутаг дэвсгэрт үл хөдлөх эд хөрөнгө өмчилж байгаа дараахь этгээд үл хөдлөх эд хөрөнгийн албан татвар төлөгч байна:
4.1.1. өмчийн бүх төрөлд хамаарагдах компани, хоршоо, нөхөрлөл, гадаадын хөрөнгө оруулалттай аж ахуйн нэгж, байгууллага, тэдгээрийн төлөөлөгчийн газар;
4.1.2. төрийн бус байгууллага, сан, шашны байгууллага;
4.1.3. төрийн болон орон нутгийн өмчит хуулийн этгээд;
4.1.4. Монгол Улсын иргэн, гадаадын иргэн, харьяалалгүй хүн;
4.1.5. Монгол Улсад оршин суугч бус этгээд.