10 дугаар зүйл. Халамжийн сангийн тайлан тэнцэл гаргах, тайлагнах

НИЙГМИЙН ХАЛАМЖИЙН ТУХАЙ · хүчин төгөлдөр

10 дугаар зүйл. Халамжийн сангийн тайлан тэнцэл гаргах, тайлагнах

10.1.Халамжийн сан тус бүрийн орлого, зарлагын тайланг дор дурдсан хугацаанд гаргаж тайлагнана:

10.1.1.сум, дүүргийн нийгмийн халамжийн үйлчилгээний байгууллага улирлын тайланг тухайн улирлын дараа сарын 10-ны дотор, жилийн эцсийн нэгдсэн тайланг дараа оны 01 дүгээр сарын 10-ны дотор тус тус гаргаж аймаг, нийслэлийн нийгмийн халамжийн үйлчилгээний байгууллагад хүргүүлэх;

10.1.2.аймаг, нийслэлийн нийгмийн халамжийн үйлчилгээний байгууллага улирлын тайланг тухайн улирлын дараа сарын 15-ны дотор, жилийн эцсийн нэгдсэн тайланг дараа оны 01 дүгээр сарын 20-ны дотор тус тус гаргаж нийгмийн халамжийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллагад хүргүүлэх;

10.1.3.нийгмийн халамжийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллага халамжийн сангийн улирлын нэгдсэн тайланг тухайн улирлын дараа сарын 25-ны дотор, жилийн эцсийн нэгдсэн тайланг дараа оны 02 дугаар сарын 10-ны дотор тус тус гаргаж нийгмийн халамжийн болон санхүү, төсвийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагад тус тус хүргүүлэх.

10.2.Нийгмийн халамжийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага халамжийн сангийн жилийн эцсийн нэгдсэн тайлан тэнцлийг хянан хэлэлцэж, дүгнэлт гаргана.

Албан эх сурвалж: legalinfo.mn ↗

Энэ зүйл таны нөхцөлд хэрхэн хамаарахыг мэдмээр байна уу? Лавбоссоос асуугаарай.