191 дугаар зүйл. Хүүхэд асрах хувилбарт үйлчилгээ /Энэ зүйлийг 2024 оны 01 дүгээр сарын 17-ны өдрийн хуулиар нэмсэн./

НИЙГМИЙН ХАЛАМЖИЙН ТУХАЙ · хүчин төгөлдөр

191 дугаар зүйл. Хүүхэд асрах хувилбарт үйлчилгээ /Энэ зүйлийг 2024 оны 01 дүгээр сарын 17-ны өдрийн хуулиар нэмсэн./

191.1.Хүүхэд асрах хувилбарт үйлчилгээнд Хүүхэд хамгааллын тухай хуулийн 10 дугаар зүйлд заасны дагуу гэр бүлээс нь тусгаарлагдсан хүүхдийг хамруулна. /Энэ хэсгийг 2024 оны 01 дүгээр сарын 17-ны өдрийн хуулиар нэмсэн./

191.2.Хүүхэд асрах хувилбарт үйлчилгээ үзүүлж байгаа гэр бүл, хуулийн этгээдэд олгох хувьсах болон үйлчилгээний зардлыг нийгмийн халамжийн сангаас санхүүжүүлнэ. /Энэ хэсгийг 2024 оны 01 дүгээр сарын 17-ны өдрийн хуулиар нэмсэн./

191.3.Төрөл, садны болон асралт гэр бүлд шилжсэн хүүхдийн зардлын норматив, эд хөрөнгийн эдэлгээний хугацааг энэ хуулийн 19.5-д заасан журмын дагуу шийдвэрлэнэ. /Энэ хэсгийг 2024 оны 01 дүгээр сарын 17-ны өдрийн хуулиар нэмсэн./

НИЙГМИЙН ХӨГЖЛИЙН ҮЙЛЧИЛГЭЭ

Албан эх сурвалж: legalinfo.mn ↗

Энэ зүйл таны нөхцөлд хэрхэн хамаарахыг мэдмээр байна уу? Лавбоссоос асуугаарай.