27 дугаар зүйл. Амьжиргааг дэмжих зөвлөл

НИЙГМИЙН ХАЛАМЖИЙН ТУХАЙ · хүчин төгөлдөр

27 дугаар зүйл. Амьжиргааг дэмжих зөвлөл

27.1.Энэ хуулийн 3.1.2, 3.1.5, 18.2.4-т зааснаас бусад иргэнийг нийгмийн халамжийн үйл ажиллагаанд хамруулах эсэх талаар шийдвэр гаргах, халамжийн үйл ажиллагаатай холбогдсон гомдлыг хүлээн авч шийдвэрлэх үүрэг бүхий Амьжиргааг дэмжих орон тооны бус зөвлөл /цаашид "Зөвлөл" гэх/ сум, хороонд ажиллана.

/Энэ хэсэгт 2016 оны 12 дугаар сарын 22-ны өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан/

27.2.Зөвлөлийн бүрэлдэхүүнийг сум, хорооны Засаг даргын санал болгосноор аймаг, дүүргийн нийгмийн халамжийн үйлчилгээний байгууллагын дарга батална. /Энэ хэсгийг 2023 оны 07 дугаар сарын 07-ны өдрийн хуулиар өөрчлөн найруулсан./

27.3.Зөвлөл нь 7 хүний бүрэлдэхүүнтэй байх бөгөөд дараах төлөөллөөс бүрдэнэ:

27.3.1.нийгмийн ажилтан 1 хүн;

27.3.2.төрийн байгууллагын төлөөлөл 2 хүн;

27.3.3.иргэний төлөөлөл 2 хүн;

27.3.4.төрийн бус байгууллагын төлөөлөл 2 хүн.

27.4.Зөвлөлийн гишүүнд Засаг даргыг нэр дэвшүүлэхгүй.

27.5.Энэ хуулийн 27.3.3, 27.3.4-т заасан Зөвлөлийн гишүүний бүрэн эрхийн хугацаа 2 жил байх бөгөөд уг гишүүнийг нэг удаа улируулан сонгож болно.

27.6.Зөвлөлийн үйл ажиллагаанд сум, хорооны Засаг дарга, аймаг дүүргийн нийгмийн халамжийн үйлчилгээний байгууллагын дарга хяналт тавьж ажиллана. /Энэ хэсгийг 2023 оны 07 дугаар сарын 07-ны өдрийн хуулиар өөрчлөн найруулсан./

27.7.Зөвлөлийн шийдвэр нь Хүний хувийн мэдээлэл хамгаалах тухай хуульд зааснаас бусад тохиолдолд нийтэд нээлттэй, ил тод байна. /Энэ хэсэгт 2021 оны 12 дугаар сарын 17-ны өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан./

27.8.2000-аас дээш хүн амтай баг, тосгонд сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын шийдвэрээр Зөвлөл ажиллуулж болно.

27.9.Зөвлөлийн үйл ажиллагаатай холбогдон гарах зайлшгүй зардлыг халамжийн сангаас санхүүжүүлнэ.

27.10.Зөвлөлийн гишүүнд болон сум, хорооны нийгмийн ажилтанд ажлын оролцоо, идэвх чармайлтыг харгалзан улиралд нэг удаа урамшуулал олгох бөгөөд уг урамшууллын хэмжээ, олгох журмыг нийгмийн халамжийн асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүн батална.

27.11.Энэ хуулийн 27.10-т заасан урамшууллын зардлыг халамжийн сангаас санхүүжүүлнэ.

27.12.Зөвлөлийн дүрмийг нийгмийн халамжийн асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүн батална.

Албан эх сурвалж: legalinfo.mn ↗

Энэ зүйл таны нөхцөлд хэрхэн хамаарахыг мэдмээр байна уу? Лавбоссоос асуугаарай.