29 дугаар зүйл. Нийгмийн халамжийн бүртгэл, мэдээлэл
29.1.Нийгмийн халамжийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллага нь нийгмийн халамжийн үйлчилгээнд хамрагдагсдын болон энэ хуулийн 3.1.2-т заасан өрхийн мэдээллийн нэгдсэн санг бүрдүүлж, хэвийн ажиллуулах, тухай бүр шинэчлэх үүрэг хүлээнэ.
29.2.Энэ хуулийн 3.1.2-т заасан өрхийн мэдээллийн нэгдсэн санг удирдах, ашиглах, хадгалах, түүний аюулгүй байдлыг хангах журмыг Засгийн газар батална.
/Энэ заалтыг 2015 оны 01 дүгээр сарын 23-ны өдрийн хуулиар өөрчлөн найруулсан/
29.3.Энэ хуулийн 29.1-д заасныг хэрэгжүүлэхтэй холбогдсон зардлыг халамжийн сангаас санхүүжүүлнэ.
БУСАД ЗҮЙЛ