НИЙГМИЙН ХАЛАМЖИЙН ТУХАЙ ХУУЛИУДЫГ ДАГАЖ МӨРДӨХ ЖУРМЫН ТУХАЙ

Хөдөлмөр, нийгмийн хамгаалал · 3 зүйл · хүчин төгөлдөр · legalinfo.mn ↗

1 дугаар зүйл. Нийгмийн халамжийн тухай, Ахмад настны нийгмийн хамгааллын тухай, Хөгжлийн бэрхшээлтэй иргэний нийгмийн хамгааллын тухай хуулиудыг 2006 оны 7 дугаар сарын 1-ний өдрөөс эхлэн дагаж мөрдөнө.

2 дугаар зүйл. 1998 оны 11 дүгээр сарын 12-ны өдөр батлагдсан Нийгмийн халамжийн тухай хуулийн 12 дугаар зүйлд заасны дагуу тэтгэвэр авч байгаа иргэний нийгмийн халамжийн тэтгэврийг түүний насанд хүрэх болон хөдөлмөрийн чадвар нь сэргээгдэх, эсхүл нас барах хүртэлх хугацаанд үргэлжлүүлэн олгоно.

3 дугаар зүйл. Энэ хуулийг Нийгмийн халамжийн тухай, Ахмад настны нийгмийн хамгааллын тухай, Хөгжлийн бэрхшээлтэй иргэний нийгмийн хамгааллын тухай хуулиудыг хүчин төгөлдөр болсон өдрөөс эхлэн дагаж мөрдөнө.

МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ДАРГА Ц.НЯМДОРЖ

Энэ хуулийн талаар асуулт байна уу? Лавбоссоос асуугаарай — хариулт бүр уншсан зүйл рүү эшилдэг.