25 дугаар зүйл. Хувийн ашиг сонирхлын мэдүүлгийг нээлттэй байлгах

НИЙТИЙН АЛБАНД НИЙТИЙН БОЛОН ХУВИЙН АШИГ СОНИРХЛЫГ ЗОХИЦУУЛАХ, АШИГ СОНИРХЛЫН ЗӨРЧЛӨӨС УРЬДЧИЛАН СЭРГИЙЛЭХ ТУХАЙ · хүчин төгөлдөр

25 дугаар зүйл. Хувийн ашиг сонирхлын мэдүүлгийг нээлттэй байлгах

25.1.Албан тушаалтны хувийн ашиг сонирхлын мэдүүлэг нээлттэй байна.

25.2.Энэ хуулийн 24.1-д заасан байгууллага, албан тушаалтан иргэдийг албан тушаалтны хувийн ашиг сонирхлын мэдүүлэгтэй саадгүй танилцах боломжоор хангах үүрэгтэй.

25.3.Албан тушаалтнаас хувийн ашиг сонирхлын мэдүүлгийг хэрхэн бөглөх талаар байгууллага, албан тушаалтанд хандаж гаргасан захидал, хүсэлт, асуулт, тэдгээрт өгсөн хариулт, зөвлөгөө нь хүний эмзэг мэдээлэлд хамаарах бөгөөд түүнтэй холбогдох асуудлыг Хүний хувийн мэдээлэл хамгаалах тухай хуулиар зохицуулна. /Энэ хэсэгт 2021 оны 12 дугаар сарын 17-ны өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан./

Албан эх сурвалж: legalinfo.mn ↗

Энэ зүйл таны нөхцөлд хэрхэн хамаарахыг мэдмээр байна уу? Лавбоссоос асуугаарай.