13 дугаар зүйл. Хууль зүйн асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүний бүрэн эрх

НОТАРИАТЫН ТУХАЙ · хүчин төгөлдөр

13 дугаар зүйл. Хууль зүйн асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүний бүрэн эрх

13.1.Хууль зүйн асуудал эрхэлсэн засгийн газрын гишүүн нотариатын талаар дараахь бүрэн эрхийг хэрэгжүүлнэ:

13.1.1.нотариатчийн үйл ажиллагаанд баримтлах дүрэм, журам, заавар, аргачлал батлах;

13.1.2.нотариатын тухай хууль тогтоомжийн биелэлтийг зохион байгуулах, хуулийн хэрэгжилтийг хангуулах зорилгоор нотариатчийн үйл ажиллагаанд хяналт тавих;

13.1.3.нотариатчийн ёс зүйн дүрмийн хэрэгжилтэд хяналт тавих;

13.1.4.нотариатчийн мэргэшлийн шалгалтыг зохион байгуулах;

13.1.5.нотариатын үйл ажиллагаа эрхлэх зөвшөөрөл олгох, түдгэлзүүлэх, хүчингүй болгох;

13.1.6.нотариатчдын нэгдсэн бүртгэл хөтлөх;

13.1.7.энэ хуулийн 16.2, 16.3-т заасан үүрэг гүйцэтгэгчийг сургах, давтан сургах ажлыг зохион байгуулах;

13.1.8.нотариатчдын үйл ажиллагаанд судалгаа, дүгнэлт хийх, дүгнэлтийг үндэслэн холбогдох арга хэмжээ авах;

/Энэ заалтыг 2019 оны 05 дугаар сарын 30-ны өдрийн хуулиар өөрчлөн найруулсан./

13.1.9.хуульд заасан бусад.

13.2.Энэ хуулийн 13.1-д заасан бүрэн эрхэд хамаарах зарим асуудлыг Танхимаар гэрээний үндсэн дээр шилжүүлэн гүйцэтгүүлж болно.

НОТАРИАТЧИЙГ СОНГОН ШАЛГАРУУЛАХ, НОТАРИАТЫН ҮЙЛ АЖИЛЛАГАА ЭРХЛЭХ ЗӨВШӨӨРӨЛ ОЛГОХ

/Энэ бүлгийн гарчигт 2019 оны 05 дугаар сарын 30-ны өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан./

Албан эх сурвалж: legalinfo.mn ↗

Энэ зүйл таны нөхцөлд хэрхэн хамаарахыг мэдмээр байна уу? Лавбоссоос асуугаарай.