28 дугаар зүйл. Үйлчлүүлэгчийн эрх, үүрэг

НОТАРИАТЫН ТУХАЙ · хүчин төгөлдөр

28 дугаар зүйл. Үйлчлүүлэгчийн эрх, үүрэг

28.1.Үйлчлүүлэгч дараахь эрх эдэлнэ:

28.1.1.энэ хуулийн 7.3-т зааснаас бусад тохиолдолд нотариатчийг өөрөө чөлөөтэй сонгох;

28.1.2.нотариатчийн хууль бус үйлдлийн талаар Танхимд, эсхүл хууль зүйн асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүнд гомдол гаргах;

28.1.3.нотариатчийн буруутай үйлдлийн улмаас хохирол учирвал нөхөн төлүүлэх;

28.1.4.хуульд заасан бусад эрх.

28.2.Үйлчлүүлэгч дараахь үүрэг хүлээнэ:

28.2.1.нотариатын үйлдэл хийлгэх баримт бичгийг үнэн зөв бүрдүүлж өгөх;

28.2.2.нотариатчийн шаардсан асуудлаар амаар, эсхүл бичгээр, эсхүл цахим хэлбэрээр тайлбар өгөх. /Энэ заалтад 2024 оны 01 дүгээр сарын 12-ны өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан./

28.3.Үйлчлүүлэгчийн буруутай үйл ажиллагаанаас учирсан хохирлыг нотариатч хариуцахгүй.

Албан эх сурвалж: legalinfo.mn ↗

Энэ зүйл таны нөхцөлд хэрхэн хамаарахыг мэдмээр байна уу? Лавбоссоос асуугаарай.