42 дугаар зүйл. Өвлөгдөх эд хөрөнгийг хамгаалах

НОТАРИАТЫН ТУХАЙ · хүчин төгөлдөр

42 дугаар зүйл. Өвлөгдөх эд хөрөнгийг хамгаалах

42.1.Иргэний хуулийн 537 дугаар зүйлд заасны дагуу өв нээгдсэн газрын нотариатч өвлөгдөх эд хөрөнгийг хамгаалах арга хэмжээ авч болно.

42.2.Нотариатч өвлүүлэгч нь банкинд хадгаламжтай эсэхийг шалгаж, хадгаламж гэрээслэгдсэн бол энэ тухай өвлөгчид мэдэгдэнэ.

42.3.Өвлүүлэгчийн эд хөрөнгө, түүний зарим хэсэг нь өв нээгдсэн газраас өөр газар байгаа бол нотариатч түүнийг хамгаалах арга хэмжээ авна.

42.4.Нотариатч нь өвлөгдөх эд хөрөнгийг бүртгэж, хадгалагч томилох бөгөөд бүртгэл хийхэд хоёроос доошгүй гэрчийг байлцуулан өвлөгдөх эд хөрөнгө, түүний оршин байгаа газар, бүртгэл хийсэн он, сар, өдөр, оролцогч, эд хөрөнгө хадгалахаар хүлээж авсан этгээдийн овог, эцэг /эх/-ийн нэр, өөрийн нэр, иргэний бүртгэлийн дугаар, хаяг зэргийг тэмдэглэж, бүртгэлийг гурваас доошгүй хувь үйлдэж оролцогчдоор гарын үсэг зуруулна. /Энэ хэсэгт 2022 оны 6 дугаар сарын 03-ны өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан./

42.5.Өвлөгдөх эд хөрөнгийг хамгаалах боломжгүй бол нотариатч энэ тухай акт үйлдэж сонирхогч талуудад мэдэгдэнэ.

42.6.Өвлөгч нь өв хүлээн авахаас татгалзсан тохиолдолд нотариатч эд хөрөнгийг хамгаалах арга хэмжээг дуусгавар болгох тухай бусад өвлөгчид мэдэгдэх бөгөөд бусад өвлөгчид өв хүлээн авахаас татгалзвал өвлөгдөх хөрөнгийг төрийн зохих байгууллагын өмчлөлд шилжүүлж гэрчилгээ олгоно.

/Энэ хэсэгт 2019 оны 05 дугаар сарын 30-ны өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан./

Албан эх сурвалж: legalinfo.mn ↗

Энэ зүйл таны нөхцөлд хэрхэн хамаарахыг мэдмээр байна уу? Лавбоссоос асуугаарай.