50 дугаар зүйл. Хуулийн этгээд үүсгэн байгуулах, хуулийн этгээдийн мэдээлэлд өөрчлөлт оруулах баримт бичиг гэрчлэх

НОТАРИАТЫН ТУХАЙ · хүчин төгөлдөр

50 дугаар зүйл. Хуулийн этгээд үүсгэн байгуулах, хуулийн этгээдийн мэдээлэлд өөрчлөлт оруулах баримт бичиг гэрчлэх

/Энэ зүйлийг 2019 оны 05 дугаар сарын 30-ны өдрийн хуулиар өөрчлөн найруулсан./

50.1.Нотариатч хуулийн этгээдийг үүсгэн байгуулах, хуулийн этгээдийн мэдээлэлд өөрчлөлт оруулах баримт бичгийг гэрчлэхдээ оролцогчдын иргэний үнэмлэх, эсхүл түүнтэй адилтгах баримт бичиг, хуулийн этгээдийг үүсгэн байгуулах шийдвэр, тухайн хуулийн этгээдийн улсын бүртгэлийн гэрчилгээ, дүрмийг үндэслэл болгоно.

50.2.Нотариатч Иргэний хуулийн 33 дугаар зүйлд заасан хуулийн этгээдийг үүсгэн байгуулсан баримт бичгийг болон хуулийн этгээдийн мэдээлэлд орох өөрчлөлтийг гэрчлэхдээ тухайн баримт бичиг нь хуульд заасан шаардлагад нийцэж байгаа эсэхийг нягтална.

Албан эх сурвалж: legalinfo.mn ↗

Энэ зүйл таны нөхцөлд хэрхэн хамаарахыг мэдмээр байна уу? Лавбоссоос асуугаарай.