НЭМЭГДСЭН ӨРТГИЙН АЛБАН ТАТВАРЫН ХУВЬ, ХЭМЖЭЭ ТОГТООХ ТУХАЙ
Татвар, төсөв, санхүү · 3 зүйл · хүчин төгөлдөр · legalinfo.mn ↗
1 дугаар зүйл. 2008 оны 11 дүгээр сарын 01-ний өдрийг хүртэлх хугацаанд импортолж борлуулсан хүнсний буудай болон мөн хугацаанд импортолж борлуулсан 40.0 мянган тонн буудайн гурилын нэмэгдсэн өртгийн албан татварын хувь, хэмжээ тэг /”0”/ хувьтай тэнцүү байна.
/Энэ зүйлд 2008 оны 11 дүгээр сарын 25-ны өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан/
2 дугаар зүйл. Энэ хуулийн 1 дүгээр зүйлд заасан хугацаа дууссан, эсхүл мөн зүйлд заасан хэмжээнд хүрснээс хойш энэ хууль үйлчлэхгүй.
3 дугаар зүйл. Энэ хуулийг батлагдсан өдрөөс буюу 2007 оны 12 дугаар сарын 20-ны өдрөөс эхлэн дагаж мөрдөнө.
МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ДАРГА Д.ЛҮНДЭЭЖАНЦАН
Энэ хуулийн талаар асуулт байна уу? Лавбоссоос асуугаарай — хариулт бүр уншсан зүйл рүү эшилдэг.