12 дугаар зүйл. Оршин байгаа газар, түүнийг өөрчлөх

НӨХӨРЛӨЛИЙН ТУХАЙ · хүчин төгөлдөр

12 дугаар зүйл. Оршин байгаа газар, түүнийг өөрчлөх

1.Нөхөрлөлийн оршин байгаа газрыг тэдгээрийн ерөнхий захиргаа байршин байгаа газраар тодорхойлно.

/Энэ хэсэгт 2002 оны 7 дугаар сарын 4-ний өдрийн хуулиар өөрчлөлт орсон/

2.Нөхөрлөл оршин байгаа газраа өөрчлөхөөр бол энэ тухайгаа харьяаллынхаа бүртгэх байгууллагад 14 хоногийн дотор бичгээр, эсхүл цахим хэлбэрээр мэдэгдэнэ. /Энэ хэсэгт 2024 оны 01 дүгээр сарын 12-ны өдрийн хуулиар нэмэлт оруулсан./

3.Бүртгэх байгууллага энэ зүйлийн 2 дахь хэсэгт заасан мэдэгдлийг хүлээн авснаас хойш хоёр хоногийн дотор шилжилт хийсэн тухай улсын бүртгэлд тэмдэглэл хийж, шинээр орших газрын харьяаллын бүртгэх байгууллагад бичгээр, эсхүл цахим хэлбэрээр мэдэгдэх бөгөөд түүнд тухайн нөхөрлөлтэй холбогдолтой бүх баримт бичгийг хавсаргана. /Энэ хэсэгт 2024 оны 01 дүгээр сарын 12-ны өдрийн хуулиар нэмэлт оруулсан./

/Энэ хэсэгт 2015 оны 1 дүгээр сарын 29-ний өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан/

4.Шинээр орших газрын харьяаллын бүртгэх байгууллага шилжилтийг энэ зүйлийн З дахь хэсэгт заасан журмын дагуу хийгдсэн гэж үзвэл тухайн нөхөрлөлийг улсын бүртгэлд авна.

/Энэ хэсгийг 2015 оны 1 дүгээр сарын 29-ний өдрийн хуулиар хүчингүй болсонд тооцсон/

Албан эх сурвалж: legalinfo.mn ↗

Энэ зүйл таны нөхцөлд хэрхэн хамаарахыг мэдмээр байна уу? Лавбоссоос асуугаарай.