17 дугаар зүйл. Харилцагчдын үүрэг
1.Хуульд өөрөөр заагаагүй бол татан буугдаж байгаа нөхөрлөлтэй харилцагчид татан буугдах гэж байгааг нийтэд мэдээлснээс хойш З сарын дотор төлбөр тооцоогоо хийх үүрэгтэй.
2.Энэ зүйлийн 1 дэх хэсэгт заасан хугацаанд харилцагч тал төлбөр, тооцоогоо хийгээгүй бол нэхэмжлэл хангуулах эрхээ алдана.