2 дугаар зүйл. Хуулийн нэр томъёоны тодорхойлолт

НӨХӨРЛӨЛИЙН ТУХАЙ · хүчин төгөлдөр

2 дугаар зүйл. Хуулийн нэр томъёоны тодорхойлолт

Энэ хуульд хэрэглэсэн дараахь нэр томъёог дор дурдсан утгаар ойлгоно:

1/"үүсгэн байгуулах гэрээ" гэж хэд хэдэн этгээд ашиг олох зорилгоор эд хөрөнгөө нэгтгэн энэ хуульд заасан хэлбэрээр зохион байгуулагдаж тодорхой төрлийн үйлдвэрлэл, үйлчилгээ явуулахаар хэлэлцэн тохирч бичгээр, эсхүл цахим хэлбэрээр байгуулсан хэлцлийг хэлнэ; /Энэ заалтад 2024 оны 01 дүгээр сарын 12-ны өдрийн хуулиар нэмэлт оруулсан./

2/"үүсгэн байгуулах баримт бичиг" гэж эрх бүхий байгууллагын шийдвэр, нөхөрлөлийн гэрээ /төсөл/, дүрмийг хэлнэ;

3/"гишүүн" гэж нөхөрлөлд хөрөнгө оруулсан этгээдийг хэлнэ. Хувь хүн, нөхөрлөл, төрийн эрх бүхий байгууллага гишүүн байж болно.

4.“гарын үсэг” гэж Архив, албан хэрэг хөтлөлтийн тухай хуулийн 4.1.14-т заасныг. /Энэ заалтыг 2024 оны 01 дүгээр сарын 12-ны өдрийн хуулиар нэмсэн./

Албан эх сурвалж: legalinfo.mn ↗

Энэ зүйл таны нөхцөлд хэрхэн хамаарахыг мэдмээр байна уу? Лавбоссоос асуугаарай.