20 дугаар зүйл. Бүх гишүүд нь бүрэн хариуцлагатай нөхөрлөл байгуулах, бүртгүүлэх
1.Бүх гишүүд нь бүрэн хариуцлагатай нөхөрлөл / цаашид нөхөрлөл гэх/ -ийг энэ хуулийн 2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэрээний үндсэн дээр байгуулна.
2.Гэрээнд дор дурдсан зүйлийг заавал тусгана:
1/нөхөрлөлийн оноосон нэр, оршин байгаа газрын хаяг;
2/эрхлэх үйлдвэрлэл, үйлчилгээний төрөл, үйл ажиллагаа явуулах хугацаа;
3/удирдах, төлөөлөх эрх бүхий этгээдийн овог нэр, хаяг, иргэний бүртгэлийн дугаар; /Энэ заалтад 2022 оны 6 дугаар сарын 03-ны өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан./
4/гишүүн тус бүрийн нөхөрлөлд оруулсан хөрөнгийн хэмжээ, үнэлгээ, үнэлэх аргачлал, буцаан олгох нөхцөл болон үл хөдлөх эд хөрөнгийн улсын бүртгэлийн дугаар;
/Энэ заалтад 1997 оны 1 дүгээр сарын 9-ний өдрийн хуулиар нэмэлт орсон/
5/хэрвээ ажиллах чадвараа нэгтгэж байгаа бол түүний үнэлгээ, үнэлэх аргачлал, үзүүлэх үйлчилгээ, хугацаа;
6/ашиг, алдагдал хуваах зарчим;
7/гэрээ байгуулсан он, сар, өдөр;
8/гишүүдийн овог, нэр, иргэний харьяалал, хаяг, гарын үсэг;
9/шаардлагатай гэж үзсэн бусад зүйл.
3.Гишүүд гэрээ баталснаас хойш 15 өдрийн дотор бүртгэх байгууллагад бүртгүүлэх тухай өргөдөл гаргана.
/Энэ хэсэгт 2011 оны 2 дугаар сарын 10-ны өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан/
/Энэ хэсэгт 2018 оны 6 дугаар сарын 21-ний өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан./