22 дугаар зүйл. Нөхөрлөл, гишүүдийн хоорондын харилцаа

НӨХӨРЛӨЛИЙН ТУХАЙ · хүчин төгөлдөр

22 дугаар зүйл. Нөхөрлөл, гишүүдийн хоорондын харилцаа

1.Гишүүд үйл ажиллагаа явуулахад шаардагдах мөнгө, эд хөрөнгө, ажиллах чадвараа үнэлж нэгтгэн нөхөрлөлд оруулна.

2.Гишүүн нь нөхөрлөлийн үйл ажиллагаанд заавал биечлэн оролцоно.

3.Нөхөрлөлийн гишүүн өөр нөхөрлөлийн гишүүн байхыг хориглоно.

4.Гишүүдээс нөхөрлөлд оруулсан хувь хөрөнгийн хэмжээг үндэслэн гишүүн тус бүрийн саналын эрхийн тоог гэрээнд тусгана.

5.Гишүүд дор дурдсан асуудлыг заавал санал нэгтэй шийдвэрлэнэ:

1/гэрээнд нэмэлт, өөрчлөлт оруулах;

2/үйл ажиллагааныхаа үндсэн чиглэлийг өөрчлөх.

Гэрээнд өөрөөр заагаагүй бол бусад асуудлыг гишүүдийн саналын эрхийн дийлэнх олонхиор шийдвэрлэнэ.

Албан эх сурвалж: legalinfo.mn ↗

Энэ зүйл таны нөхцөлд хэрхэн хамаарахыг мэдмээр байна уу? Лавбоссоос асуугаарай.