27 дугаар зүйл. Зарим гишүүд нь бүрэн хариуцлагатай нөхөрлөл
1.Нөхөрлөлийн хүлээсэн үүргийг наад зах нь нэг гишүүн нөхөрлөлд оруулсан хөрөнгө болон хувийн өмчийн эд хөрөнгөөрөө бүрэн хариуцдаг, бусад гишүүд нь гагцхүү нөхөрлөлд оруулсан хөрөнгийнхөө хэмжээгээр хариуцдаг нөхөрлөлийг зарим гишүүд нь бүрэн хариуцлагатай нөхөрлөл гэнэ.
2.Зарим гишүүд нь бүрэн хариуцлагатай нөхөрлөлийн оноосон нэрийн ард "ЗБ" гэсэн ялгах тэмдэг хэрэглэнэ.