11 дугаар зүйл. Олон нийтийн радио, телевизэд гаргасан өргөдөл, гомдлыг шийдвэрлэх

ОЛОН НИЙТИЙН РАДИО, ТЕЛЕВИЗИЙН ТУХАЙ · хүчин төгөлдөр

11 дугаар зүйл. Олон нийтийн радио, телевизэд гаргасан өргөдөл, гомдлыг шийдвэрлэх

11.1.Олон нийтийн радио, телевизийн нэвтрүүлгийн техникийн болон мэргэжлийн чанартай холбогдуулан иргэд, байгууллагаас гаргасан өргөдөл, гомдлыг олон нийтийн радио, телевизийн Ерөнхий захирал ажлын 15 хоногийн дотор хянан шийдвэрлэж, бичгээр, эсхүл цахим хэлбэрээр хариу өгнө. /Энэ хэсэгт 2024 оны 01 дүгээр сарын 12-ны өдрийн хуулиар нэмэлт оруулсан./

11.2.Олон нийтийн радио, телевизийн нэвтрүүлгийн агуулгатай холбогдуулан иргэд, байгууллагаас гаргасан өргөдөл, гомдлыг олон нийтийн радио, телевизийн Өргөдлийг шалгах хороо хянан шийдвэрлэж, бичгээр, эсхүл цахим хэлбэрээр хариу өгнө. /Энэ хэсэгт 2024 оны 01 дүгээр сарын 12-ны өдрийн хуулиар нэмэлт оруулсан./

11.3.Олон нийтийн радио, телевизэд иргэд, байгууллагаас гаргасан өргөдөл, гомдлыг шийдвэрлэх журмыг Иргэдээс төрийн байгууллага, албан тушаалтанд гаргасан өргөдөл, гомдлыг шийдвэрлэх журмын тухай хуулийг удирдлага болгон олон нийтийн радио, телевизийн Үндэсний зөвлөл батална.

Албан эх сурвалж: legalinfo.mn ↗

Энэ зүйл таны нөхцөлд хэрхэн хамаарахыг мэдмээр байна уу? Лавбоссоос асуугаарай.