17 дугаар зүйл. Олон нийтийн радио, телевизийн санхүүжилт
17.1.Олон нийтийн радио, телевизийн санхүүжилт дараахь эх үүсвэрээс бүрдэнэ:
17.1.1.радио, телевизийн нэвтрүүлгийн үйлчилгээний хөлс;
17.1.2.зар сурталчилгаанаас олсон орлого;
/Энэ заалтад Монгол Улсын Ерөнхийлөгч 2005 оны 2 дугаар сарын 14-ний өдөр хориг тавьсан бөгөөд уг хоригийг Монгол Улсын Их Хурал хүлээн аваагүй/
17.1.3.тоног төхөөрөмж, бусад эд хөрөнгөө түрээслүүлсний орлого;
17.1.4.Монгол Улсын болон гадаадын иргэн, хуулийн этгээд, харьяалалгүй хүнээс өгсөн хандив, тусламж;
17.1.5.улсын төсвийн дэмжлэг;
17.1.6.хууль тогтоомжид заасан бусад эх үүсвэр.
17.2.Олон нийтийн радио, телевиз дуу-дүрсний болон радиогийн хөтөлбөр, нэвтрүүлэг худалдан авах, дангаар болон бусадтай хамтран бүтээхэд холбогдолгүй үйлчилгээ авах, бараа, ажил худалдан авахад Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийг баримтална. /Энэ хэсгийг 2023 оны 06 дугаар сарын 16-ны өдрийн хуулиар нэмсэн./