25 дугаар зүйл. Үндэсний зөвлөлийн хуралдаан
25.1.Үндэсний зөвлөлийн үйл ажиллагааны үндсэн хэлбэр нь Үндэсний зөвлөлийн хуралдаан байна.
25.2.Үндэсний зөвлөлийн ээлжит хуралдааныг улиралд нэгээс доошгүй удаа хийнэ.
25.3.Үндэсний зөвлөлийн ээлжит бус хуралдааныг Үндэсний зөвлөлийн даргын, эсхүл гишүүдийн гуравны нэгээс доошгүйн санаачилгаар хийнэ.
25.4.Үндэсний зөвлөлийн хуралдааныг Үндэсний зөвлөлийн дарга, түүний эзгүйд орлож байгаа гишүүн даргална.
25.5.Үндэсний зөвлөлийн хуралдааныг Үндэсний зөвлөлийн гишүүдийн дийлэнх олонхи буюу гуравны хоёроос доошгүй нь хүрэлцэн ирснээр хүчинтэйд тооцно.
25.6.Хуралдаанаар хэлэлцсэн асуудлыг хуралдаанд оролцсон Үндэсний зөвлөлийн гишүүдийн олонхийн саналаар шийдвэрлэнэ.
25.7.Үндэсний зөвлөлийн хуралдааны явцын тухай тэмдэглэл хөтлөх бөгөөд тэмдэглэлийг Үндэсний зөвлөлийн нарийн бичгийн дарга хөтөлж гарын үсэг зурна.
25.8.Үндэсний зөвлөл шийдвэрлэсэн асуудлаараа тогтоол гаргах бөгөөд түүнд Үндэсний зөвлөлийн дарга гарын үсэг зурна.
25.9.Үндэсний зөвлөлийн хуралдааны явц, шийдвэрийн талаар олон нийтэд хэвлэл мэдээллийн хэрэгслээр тухай бүр мэдээлнэ.
Тайлбар: Энэ хуульд заасан “гарын үсэг” гэж Архив, албан хэрэг хөтлөлтийн тухай хуулийн 4.1.14-т заасныг ойлгоно. /Энэ тайлбарыг 2024 оны 01 дүгээр сарын 12-ны өдрийн хуулиар нэмсэн./