27 дугаар зүйл. Үндэсний зөвлөлийн дарга, гишүүний ажиллах баталгаа
27.1.Үндэсний зөвлөлийн дарга, гишүүнийг энэ хуулийн 26.1-д зааснаас бусад үндэслэлээр бүрэн эрхийн хугацаа дуусахаас өмнө эгүүлэн татахгүй.
27.2.Үндэсний зөвлөлийн дарга, гишүүнд Үндэсний зөвлөлийн нийт гишүүдийн үндсэн ажлынх нь цалин, түүнтэй адилтгах бусад орлогын дунджийн 40 хувиас хэтрэхгүй хэмжээний урамшуулал олгох бөгөөд урамшууллын хэмжээ, олгох журмыг Yндэсний зөвлөл батална.
27.3.Үндэсний зөвлөлийн дарга, гишүүн энэ хуульд заасан үүрэгт ажлаа гүйцэтгэхэд түүний ажиллаж байгаа үндсэн байгууллага дэмжлэг, тусламж үзүүлэх үүрэгтэй.