33 дугаар зүйл. Орон нутгийн радио, телевизийн хараат бус байдал
33.1.Орон нутгийн радио, телевиз тухайн орон нутгийн засаг захиргааны байгууллага, албан тушаалтнаас хараат бусаар ажиллана.
33.2.Орон нутгийн радио, телевизэд тухайн орон нутгийн төсвөөс санхүүгийн зохих дэмжлэг үзүүлж болно.
33.3.Орон нутгийн радио, телевиз нэвтрүүлгийн онцлог, нэвтрүүлэх цагаас хамаарч үйлчилгээний хураамжийг өөрсдөө тогтоох ба энэ хуулийн 18.3-т заасан нэгжтэй хамтран ажиллаж болно.
БУСАД