35 дугаар зүйл. Улсын бүртгэлд бүртгүүлэх
35.1.Энэ хуульд заасны дагуу Үндэсний зөвлөлийн гишүүдийг сонгож, уг зөвлөлийн анхны хуралдаан хийснээс хойш 30 хоногийн дотор Үндэсний зөвлөлийн дарга Хуулийн этгээдийн улсын бүртгэлийн тухай хуульд заасны дагуу олон нийтийн радио, телевизийг улсын бүртгэлд бүртгүүлнэ.