5 дугаар зүйл. Олон нийтийн радио, телевизийн сурвалжлагч, редакцийн хараат бус байдлыг хангах

ОЛОН НИЙТИЙН РАДИО, ТЕЛЕВИЗИЙН ТУХАЙ · хүчин төгөлдөр

5 дугаар зүйл. Олон нийтийн радио, телевизийн сурвалжлагч, редакцийн хараат бус байдлыг хангах

5.1.Олон нийтийн радио, телевизийн сурвалжлагч, редакци Yндсэн хууль болон энэ хуулийн үзэл санаанд нийцсэн нэвтрүүлэг бэлтгэх, нийтийн хүртээл болгоход нь аж ахуйн нэгж, байгууллага, албан тушаалтан, хувь хүн, олон нийтийн радио, телевизийн удирдлага хөндлөнгөөс оролцох, нөлөөлөхийг хориглоно.

5.2.Олон нийтийн радио, телевиз нь онц болон дайны байдал зарлагдсанаас бусад үед Монгол Улсын Ерөнхийлөгч, Монгол Улсын Их Хурлын дарга, Монгол Улсын Ерөнхий сайдаас ард түмэнд хандаж хэлэх үгийг дамжуулах эрхтэй.

Албан эх сурвалж: legalinfo.mn ↗

Энэ зүйл таны нөхцөлд хэрхэн хамаарахыг мэдмээр байна уу? Лавбоссоос асуугаарай.