12 дугаар зүйл. Онцгой нөхцөл, түүний үр дагаврыг арилгахад цэргийн зарим анги, байгууллагыг татан оролцуулах

ОНЦ БАЙДЛЫН ТУХАЙ · хүчин төгөлдөр

12 дугаар зүйл. Онцгой нөхцөл, түүний үр дагаврыг арилгахад цэргийн зарим анги, байгууллагыг татан оролцуулах

1. Энэ хуулийн 4 дүгээр зүйлд заасан онцгой нөхцөл, түүний үр дагаврыг арилгах, нийгмийн амьдралыг хэвийн болгоход төрийн болон нутгийн захиргааны, онцгой байдал, дотоодын цэргийн болон цагдаагийн байгууллагын хүч хэрэгсэл хүрэлцэхгүй байгаа тохиолдолд дор дурдсан арга хэмжээг хэрэгжүүлэхэд зэвсэгт хүчин, хилийн цэргийн зарим анги, байгууллагыг татан оролцуулж болно:

/Энэ хэсэгт 2014 оны 01 дүгээр сарын 16-ны өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан/

/Энэ хэсэгт 2020 оны 05 дугаар сарын 14-ний өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан./

1/энэ хуулийн 16 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1, 2, З, 5, 6, 7, З дахь хэсгийн 1, 2, 3, 5, 6, 7, 8, 9-д заасан арга хэмжээг хэрэгжүүлэх;

2/онц байдлын үр дагаврыг арилгах, аврах, хамгаалах, сэргээн босгох ажилд оролцуулах.

2.Энэ зүйлийн 1 дэх хэсэгт заасны дагуу онц байдлыг хэрэгжүүлэх арга хэмжээнд зэвсэгт хүчин, хилийн цэргийн зарим анги, байгууллагыг татан оролцуулах шийдвэрийг Зөвлөл гаргана.

3.Энэ зүйлийн 1 дэх хэсгийн 1-д заасан арга хэмжээг хэрэгжүүлэхэд оролцож байгаа зэвсэгт хүчин, хилийн цэргийн анги, байгууллага, тэдгээрийн бие бүрэлдэхүүн үүрэг гүйцэтгэхдээ хууль тогтоомжоор цагдаагийн байгууллагад зөвшөөрөгдсөн зэвсэг, тусгай хэрэгсэл ашиглаж эрх, үүргийг нь эдэлнэ.

/Энэ хэсэгт 2014 оны 1 дүгээр сарын 16-ны өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан/

Албан эх сурвалж: legalinfo.mn ↗

Энэ зүйл таны нөхцөлд хэрхэн хамаарахыг мэдмээр байна уу? Лавбоссоос асуугаарай.