1 дугаар зүйл. Хуулийн зорилт
1.1. Энэ хуулийн зорилт нь Монгол Улсад үйлдвэрлэсэн болон импортолсон согтууруулах ундаа, тамхинд онцгой албан татварын тусгай тэмдэг /цаашид "тэмдэг" гэх/ олгохтой холбогдсон харилцааг зохицуулахад оршино. /Энэ хэсгийг 2022 оны 7 дугаар сарын 05-ны өдрийн хуулиар нэмсэн./
/Энэ хэсэгт 2001 оны 11 дүгээр сарын 9-ний өдрийн хуулиар нэмэлт орсон/