3 дугаар зүйл. Онцгой албан татварын тэмдгийг үйлдвэрлэх

ОНЦГОЙ АЛБАН ТАТВАРЫН ТЭМДГИЙН ТУХАЙ · хүчин төгөлдөр

3 дугаар зүйл. Онцгой албан татварын тэмдгийг үйлдвэрлэх

3.1. Тэмдгийг үнэт цаас үйлдвэрлэгч гадаадын болон үнэт цаас үйлдвэрлэх тусгай зөвшөөрөл бүхий Монгол Улсын хуулийн этгээд үйлдвэрлэнэ.

/Энэ хэсэгт 2003 оны 11 дүгээр сарын 27-ны өдрийн хуулиар нэмэлт орсон/

3.2. Энэ хуулийн 3.1-д заасан хуулийн этгээдийг Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр худалдан авах бараа, ажил, үйлчилгээний гүйцэтгэгч сонгох журмын тухай хуулийн дагуу сонгон шалгаруулна.

3.3. Тэмдэг нь нууцлалын шаардлага хангасан дахин давтагдашгүй, цахим өгөгдөл бүхий кодтой байна. /Энэ хэсэгт 2022 оны 7 дугаар сарын 05-ны өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан./

Албан эх сурвалж: legalinfo.mn ↗

Энэ зүйл таны нөхцөлд хэрхэн хамаарахыг мэдмээр байна уу? Лавбоссоос асуугаарай.