5 дугаар зүйл. Согтууруулах ундаа, тамхины үйлдвэрлэл болон импортын үйл ажиллагаа эрхлэх аж ахуйн нэгж, байгууллагын үүрэг /Энэ зүйлийн гарчигт 2022 оны 7 дугаар сарын 05-ны өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан./

ОНЦГОЙ АЛБАН ТАТВАРЫН ТЭМДГИЙН ТУХАЙ · хүчин төгөлдөр

5 дугаар зүйл. Согтууруулах ундаа, тамхины үйлдвэрлэл болон импортын үйл ажиллагаа эрхлэх аж ахуйн нэгж, байгууллагын үүрэг /Энэ зүйлийн гарчигт 2022 оны 7 дугаар сарын 05-ны өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан./

/Энэ зүйлийн гарчигт 2001 оны 11 дүгээр сарын 9-ний өдрийн хуулиар нэмэлт орсон/

5.1. Согтууруулах ундаа, тамхины үйлдвэрлэл болон импортын үйл ажиллагаа эрхлэх аж ахуйн нэгж, байгууллага дараахь үүрэгтэй: /Энэ хэсэгт 2022 оны 7 дугаар сарын 05-ны өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан./

/Энэ хэсэгт 2001 оны 11 дүгээр сарын 9-ний өдрийн хуулиар нэмэлт орсон/

5.1.1. өөрийн үйлдвэрлэсэн бараанд тэмдэг нааж борлуулах;

5.1.2. үйлдвэрлэлд хэрэглэж байгаа спиртийн хэмжээ, үйлдвэрлэсэн согтууруулах ундааны тоо хэмжээг үнэн зөвөөр тодорхойлж, холбогдох татварын болон хүнсний асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагад өгч байх. /Энэ заалтад 2022 оны 7 дугаар сарын 05-ны өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан./ /Энэ заалтад 2022 оны 11 дүгээр сарын 11-ний өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан./

5.1.3. импортлох согтууруулах ундаа, тамхины тоо хэмжээг үнэн зөвөөр тодорхойлж, харьяалах татварын алба болон холбогдох гаалийн байгууллагад өгөх; /Энэ заалтад 2022 оны 7 дугаар сарын 05-ны өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан./

/Энэ заалтыг 2001 оны 11 дүгээр сарын 9-ний өдрийн хуулиар нэмсэн/

5.1.4. импортлох согтууруулах ундаа, тамхинд онцгой албан татварын тэмдэг наах. /Энэ заалтад 2022 оны 7 дугаар сарын 05-ны өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан./

/Энэ заалтыг 2001 оны 11 дүгээр сарын 9-ний өдрийн хуулиар нэмсэн/

5.1.5.согтууруулах ундаа, тамхи үйлдвэрлэгч нь татварын байгууллагын шаардлага хангасан онцгой албан татварын тэмдэг наах, мэдээллийг бүртгэх тоног төхөөрөмжтэй байх; /Энэ заалтыг 2022 оны 7 дугаар сарын 05-ны өдрийн хуулиар нэмсэн./

5.1.6.цахим төлбөрийн баримтын систем, татварын бүртгэл, мэдээллийн нэгдсэн сан гаалийн үйл ажиллагааны мэдээллийн сан, Согтууруулах ундааны эргэлтэд хяналт тавих, архидан согтуурахтай тэмцэх тухай хуулийн 38 дугаар зүйлд заасан мэдээллийн санд холбогдсон байх; /Энэ заалтыг 2022 оны 7 дугаар сарын 05-ны өдрийн хуулиар нэмсэн./

5.1.7.бүтээгдэхүүн борлуулах тухай бүр, үйлдвэрийн түүхий эд, согтууруулах ундаа, тамхи импортлох, худалдан авах, борлуулалт хийх тухай бүр цахим төлбөрийн баримт үйлдэж цахим төлбөрийн баримтын системд бүртгэх; /Энэ заалтыг 2022 оны 7 дугаар сарын 05-ны өдрийн хуулиар нэмсэн./

5.1.8.Согтууруулах ундааны эргэлтэд хяналт тавих, архидан согтуурахтай тэмцэх тухай хуулийн 38 дугаар зүйлд заасан нөхцөл, шаардлага, журмын дагуу татварын бүртгэл, мэдээллийн нэгдсэн санд холбогдох мэдээллийг бүртгүүлэх. /Энэ заалтыг 2022 оны 7 дугаар сарын 05-ны өдрийн хуулиар нэмсэн./

5.2. Согтууруулах ундаа, тамхины үйлдвэрлэл болон импортын үйл ажиллагаа эрхлэх аж ахуйн нэгж, байгууллага үндэсний татварын албанаас авсан тэмдгийг бусдад шилжүүлэх, худалдахыг хориглоно. /Энэ хэсэгт 2022 оны 7 дугаар сарын 05-ны өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан./

/Энэ хэсэгт 2001 оны 11 дүгээр сарын 9-ний өдрийн хуулиар нэмэлт орсон/

5.3.Энэ хуулийн 5.1.5-д заасан тоног төхөөрөмж болон импортын согтууруулах ундаа, тамхинд тэмдэг наах үйл ажиллагаанд тавигдах шаардлагыг татварын асуудал хариуцсан төрийн захиргааны байгууллагын дарга батална. /Энэ хэсгийг 2022 оны 7 дугаар сарын 05-ны өдрийн хуулиар нэмсэн./

5.4.Согтууруулах ундаа, тамхи үйлдвэрлэгч, импортлогч нь согтууруулах ундаа, тамхины шошгонд онцгой албан татварын тэмдэгтэй сав, баглаа, боодол импортлох бол энэ хуулийн 5.1.5-д заасан тоног төхөөрөмжгүй байж болно. /Энэ хэсгийг 2022 оны 7 дугаар сарын 05-ны өдрийн хуулиар нэмсэн./

Албан эх сурвалж: legalinfo.mn ↗

Энэ зүйл таны нөхцөлд хэрхэн хамаарахыг мэдмээр байна уу? Лавбоссоос асуугаарай.